МАНАЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
- Монголын хот байгуулалтын хөгжилд мэргэжлийн чиглүүлэгч, идэвхитэй хувь оруулагч байх
- Монгол улсын хот суурин газруудын хөгжлийг шинэ түвшинд хүргэхэд дэмжигч, хөгжлийн хөтлөгч байх
СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД
- Монголын хот байгуулалтын хөгжлийг шинэ түвшинд хүргэхэд шаардлагатай төр засгийн бодлого боловсруулах үйл явцад санал дүгнэлтээ тусгуулах замаар олон нийт төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд нөлөөлөх байгууллага болох
- Бүтээн байгуулалтын хөгжлийн шинэ систем бий болгох гадаад орнуудын технологи, тэргүүн туршлагыг өөрийн оронд нэвтрүүлэх санаачлагч байгууллага байх
- Монголын хот байгуулалтыг хөгжүүлэхэд гадаад хөрөнгийн эх үүсвэрийг ашиглах, олон нийт, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог бий болгох бүх талын дэмжлэг, үйлчилгээг үзүүлэгч тэргүүлэх байгууллага болох
- Хот төлөвлөлт, хот байгуулалтын хөгжлийн чиглэлээр олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон дотоодын мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг бусад байгууллагуудын үйл ажиллагаанд хамгийн үр өгөөжтэй замаар оролцож идэвхитэй гишүүн байна.
ЗОРИЛГО
Монголын хот суурин газруудын хөгжлийн өнөөгийн байдал, хүрсэн түвшин, цаашид хөгжүүлэх боломжын судлан хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг онол практикт тулгуурлан тодорхойлох, гадаад дотоодын байгууллагуудтай хөгжлийн эдийн засаг, техник, хамтын ажиллагааг хөгжүүлэх салбарын боловсон хүчний чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.