Гишүүнчлэлийн ангилал:
Гишүүд болон шинээр элсэж байгаа байгууллага,аж ахуйн нэгж, хувь хүн гишүүний ангилалаа өөрөө сонгоно.
- Diamond гишүүн
- Platinum гишүүн
- Gold гишүүн
- Classic гишүүн
DIAMOND ГИШҮҮН
Энэхүү ангилалд ТОР 150 аж ахуйн нэгжүүд, банкууд, МҮХАҮТанхимын Тэргүүлэгчид, Зөвлөлийн гишүүд гэх мэт байгууллагууд хамрагдаж болох бөгөөд 100 болон түүнээс дээш ажиллагсадтай байна.Гишүүний жилийн татвар: 1 сая төгрөг байна.
Жич:
- Аливаа нэгэн компани Танхимын гишүүнээр элссэн тохиолдолд түүний охин компани Танхимаас үзүүлэх үйлчилгээнд хөнгөлөлт эдлэхгүй ба охин компанийг Танхимын гишүүн гэж тооцохгүй.
- Танхимын гишүүн бөгөөд өөрийн нэрийн доорхи охин компаниудаа бүгдийг нь Танхимын гишүүнээр элсүүлсэн компани жилийн татварынхаа 50 хувийг хөнгөлүүлэх эрхтэй.
PLATINUM ГИШҮҮН
Энэхүү ангилалд Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон, банк бус санхүүгийн байгууллагууд, үйл ажиллагаа нь салбарлан өргөжсөн 50 болон түүнээс дээш ажиллагсадтай байгууллагууд багтана. Гишүүний жилийн татвар: 750.000 төгрөг байна.
Жич:
- Аливаа нэгэн компани Танхимын гишүүнээр элссэн тохиолдолд түүний охин компани Танхимаас үзүүлэх үйлчилгээнд хөнгөлөлт эдлэхгүй ба охин компанийг Танхимын гишүүн гэж тооцохгүй.
- Танхимын гишүүн бөгөөд өөрийн нэрийн доорхи охин компаниудаа бүгдийг нь Танхимын гишүүнээр элсүүлсэн компани жилийн татварынхаа 50 хувийг хөнгөлүүлэх эрхтэй.
GOLD ГИШҮҮН
Энэхүү ангилалд Бүсийн хэмжээнд үйл ажиллагаагаа таниулан өргөжүүлж, хоёр ба түүнээс дээш салбар болон үйл ажиллагааны чиглэл нь өргөжин тогтворжиж, чадваржсан байгууллагууд байхаас гадна гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд орно. Гишүүний жилийн татвар: 500.000 төгрөг байна.
Жич:
- Аливаа нэгэн компани Танхимын гишүүнээр элссэн тохиолдолд түүний охин компани Танхимаас үзүүлэх үйлчилгээнд хөнгөлөлт эдлэхгүй ба охин компанийг Танхимын гишүүн гэж тооцохгүй.
- Танхимын гишүүн бөгөөд өөрийн нэрийн доорхи охин компаниудаа бүгдийг нь Танхимын гишүүнээр элсүүлсэн компани жилийн татварынхаа 50 хувийг хөнгөлүүлэх эрхтэй.
CLASSIC ГИШҮҮН
Энэхүү ангилалд үйл ажиллагаа нь өргөжиж яваа болон шинээр үүсгэн байгуулагдсан хүчин чадал тогтвортой өсөн нэмэгдэж яваа шинэ залуу бизнес эрхлэгч, хувь хүмүүс, бичил бизнес эрхлэгчид, нөхөрлөл, хоршоо, хувиараа бизнес эрхлэгчид багтана. Гишүүний жилийн татвар: 300.000 төгрөг байна.