Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
Монгол Улсын хот байгуулалтын хөгжлийг дэмжин урамшуулах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх байгууллага.
ХОТ БАЙГУУЛАЛЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛЫН ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ТАНХИМААС ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛНА.
- Гишүүн, гишүүн бус байгууллагууд мэргэжлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх
- Гадаад дотоодын мэргэшсэн архитектор, инженерүүдээс бүрдсэн уран бүтээлийн баг ажиллуулах
- Гадаад дотоодын мэргэшсэн хот төлөвлөгч, архитектор, инженерүүдийг харилцан туршлага солилцох,
- Хот байгуулалтын хөгжлийн хамтын ажиллагааны зөвлөлүүдийг ажиллуулах, хот байгуулалт, барилгын хөгжлийн бүх төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх,
- Хот байгуулалтын хөгжлийн талаар Засгийн Газар, түүний харъяа байгууллагуудтай хамтран ажиллах
- Монголын Хот байгуулалтын хөгжил, хөрөнгө оруулалтын орчинд гарах чухал үйл явдал, асуудлаар санал солилцох, нээлттэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэх гүүр болж өгөх;
- Хот байгуулалтын салбарын боловсон хүчний чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх дэмжих үйл ажиллагаа
- Хот байгуулалтын хөгжлийн талаарх хууль тогтоомж, бодлого болон үйл ажиллагааг өөрчлөн шинэчлэхийн төлөө ажиллах;
- Бидэнтэй нийтлэг үзэл баримтлал бүхий Монголын хот байгуулалтын бодлого боловсруулагчид , хэрэгжүүлэгчдийн үзэл санааг олон нийтэд төлөөлөх, түгээх
- Гадаадын зөвлөхүүд урьж хот байгуулалт барилгын хөгжлийн асуудлуудаар сургалт явуулах, хамтран зөвлөх үйлчилгээ үзүүлэх
- Барилгын салбарын инженер техникийн ажилтан, мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх чадавхижуулах
- Монгол Улсын томоохон хот байгуулалтын төслүүд хэрэгжүүлэх
- Гадаад, дотоодод үзэсгэлэн яармаг зохион байгуулах
- Хот байгуулалтын хөгжлийг дэмжих бүх төрлийн үйл ажиллагаа явуулах
- Танхимын зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Олон Улсын байгууллагууд Монгол Улсын Төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах
- Дэлхийн болон бүс нутаг, олон улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах харилцаа холбоог хөгжүүлэх
- Хот байгуулалтын хөгжлийн дэмжихэд гадаад дотоодын донор байгууллагуудтай хамтран ажиллах
- Хот байгуулалтын хөгжлийн чиглэлээр ажиллаж буй олон улсын болон дотоодын мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, тэдгээрийг төр олон нийтийн байгууллагуудтай уялдуулан хамтран ажиллах
- Сургалт, семинар, уулзалт зохион байгуулах
- Төрөл бүрийн уралдаан зарлах болон бусад шаардлагатай олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах
- Гишүүн байгууллагуудын хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааг дэмжих
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хот байгуулалтын хөгжлийн өнөөгийн түвшин, цаашид хүрэх ирээдүйн, хүн амын амьдрах орчинг сайжруулах ажлыг олон нийтэд сурталчилах,