Усан могой жилийн шилдэг барилга тодорлоо
- 2014-01-25
- By root
- Posted in Мэдээ, мэдээлэл
Монголын Хот Байгуулалт Хөгжлийн Танхим (МХБХТ), Монголын Хотуудын холбоо хамтран Монгол Улсын аймаг, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд оруулж байгаа хувь нэмэр, барилга байгууламжуудийн архитектур, орон зайн онцгой шийдлийг үнэлэн, хөрөнгө оруулагч байгууллага, архитектор, зураг төслийн инженерүүдийн хөдөлмөр зүтгэлийг олон нийтэд алдаршуулах, сурталчилан таниулах нийгмийн бүтээн байгуулалтанд оруулж буй хувь нэмрийг хөхүүлэн дэмжих зорилгоор
жил бүрийн сар шинийн баярын өмнө “ШИЛДЭГ БАРИЛГА” шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг.
Эдүгээ 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “ШИЛДЭГ БАРИЛГА” шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь 2014 оны 01-р сарын 23-ны өдөр Сөүл ресторанд боллоо.
Усан Могой жилийн “ШИЛДЭГ БАРИЛГА” -аар дараах барилгууд тодорлоо.
Туушин зочид буудал ХХК-ний | Вest western premier Туушин зочид буудал |
Жигүүр гранд группын | Гэгээнтэн цогцолбор |
АПУ ХК –ий | АПУ ложистик төв |
Гэгээн далай ХХК | “TY-5 цамхаг” телевизийн барилга |
Илсон девелопмент ХХК | “True L” орон сууцны хотхон |
GB групп | GB PLAZA оффисын барилга |
Инэл ХХК | Инэл зайсан виллаж орон сууцны хотхон |
Этүгэн дээд сургууль | Этүгэн дээд сургуулийн хичээлийн 2-р байр |
Их модун ХХК-ний барьж гүйцэтгэсэн | ” Шинэ сумын төв” төсөл |
Тектоник ХХК | “Khansvill” орон сууцны хотхон |
Изо хаус ХХК-ний барьж гүйцэтгэсэн | ДДэшТВ ХХК-ий оффисын барилга |
Ханбүргэд хаан ХХК | Ханбүргэд зочид буудал |