БНСУ-д зохион байгуулагдах барилгын инженерүүдэд зориулсан Барилгын талбайн удирдлага зохион байгуулалт сэдэвт сургалтанд урьж байна.
- 2014-03-20
- By root
- Posted in Мэдээ, мэдээлэл
Монголын хот байгуулалтын хөгжлийн танхим нь Солонгосын Барилгын Технологийн Сургалтын Төвтэй (KICTE) Монгол Улсын барилгын салбарын хөгжил, шинэчлэлийн харилцааг хөгжүүлэх зорилгоор барилгын төрөл бүрийн сургалт, техникийн ба технологийн зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийн хүрээнд боловсон хүчний дадлагажуулах сургалт, солилцоо хийхээр хамтран ажиллаж байна.
Дээрхи хамтын ажиллагааны хүрээнд жил бүр зохион байгуулдаг барилгын инженерүүдэд зориулсан Барилгын талбайн удирдлага зохион байгуулалт сэдэвт сургалт энэ удаа 2014 оны 04-р сарын 21-26 өдрүүдэд БНСУ-ын Барилгын Технологийн Сургалтын Төвд болно.
Барилгын инженерүүд та бүхнийг богино хугацаанд үр өгөөжтэй дадлага эзэмшүүлэх сертификаттайсургалтанд оролцохыг урьж байна.
Мөн 2014 оны 04-р сарын 24-27 өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдах барилгын материалын хандлагыг тодорхойлох, холбогдох үйлдвэрүүдтэй танилцах ба жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, барилгын сүүлийн үеийн техник технологи, материалын хөгжлийг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж буй “MBC барилгын үзэсгэлэн” сонирхогчдыг бүртгэж байна.
Бүртгэл 2014 оны 04-р сарын 10-ны өдрийг хүртэл явагдана.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,3-р хороо Жуулчны гудамж, Макс тауэр 605 тоот
Харилцах утас : 11-312069, 99093909, 99012112